Түрээсийн орон сууцны бүртгэл энэ сарын 15-наас эхэлнэ

Гуравдугаар сарын 1-нээс түрээсийн орон сууц хөтөлбөрт хэрэгжиж эхлэх ёстой байсан ч хугацааг 20 хоногоор хойшлууллаа. Учир нь БХБЯ болон ТОСК-аас түрээсийн орон сууцанд хамрагдах  нарийвчилсан журмыг хараахан гаргаагүй байгаа юм.

Тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийг гуравдугаар сарын 15-20-ны хооронд бүртгэх бөгөөд бүртгүүлсэн иргэдээс сугалааны журмаар 979 иргэнийг сонгох юм. 

Эхний үед нийт 979 орон сууцыг түрээсээр өгөх бөгөөд үүний 350 нь Улаанбаатар хотод буюу Буянт-Ухаа 2 хороололд бий. Харин үлдсэн нь хөдөө орон нутгуудад байгаа юм. Тэгэхээр Улаанбаатар хотод орон сууц түрээслэх хүсэлтэй иргэдээс 350 хүн л орон сууц түрээслэх боломжтой болно.

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэнд тавигдах шалгуур

Эрхзүйн бүрэн чадамжтай, 21 нас хүрсэн
Тухайн орон нутагт түр буюу байнга оршин суудаг
Тогтмол орлоготой байх, орлого нь түрээсийн барьцаа, түрээсийн төлбөр болон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой
Гэр хороололд амьдардаг,үндсэн өмчлөлийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй байх


Бүртгүүлэх бичиг баримт

Иргэний цахим үнэмлэхний хуулбар
Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт / тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байх/
Энэхүү журмын хавсралт маягтын дагуу гаргасан өргөдөл
Орлого тодорхойлох баримт бичиг /нийгмийн даатгалын дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэдэг бол орлогыг нотлох баримтын хуулбар/
Үндсэн өмчлөлийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа
Байгалийн гамшиг гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан байх



Түрээсийн орон сууцны бүртгэл энэ сарын 15-наас эхэлнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0