Хонконгийн засаг захиргааны тэргүүнийг ирэх жил сонгоно

Хятадын засаг захиргааны тусгай бүс болох Хонконгийн захирагчийг сонгох сонгууль 2017 оны гуравдугаар сарын 26-нд болно гэж “South China Morning Post” сонинд бичжээ.Үүнтэй холбогдуулан, уг сонгуулийн тусгай комиссын бүрэлдэхүүнийг энэ оны 12 дугаар сарын 11-нд батлах аж. Харин Хонконгийн хууль тогтоох зөвлөлийн сонгуулийг энэ оны есдүгээр сарын 4-нд явуулна.

Хоёр дахь удаагаа сонгуульд өрсөлдөх бодолгүй байгаагаа Хонконгийн засаг захиргааны одоогийн тэргүүн Лян Жэньин өнгөрсөн оны долдугаар сард мэдэгджээ.

Тэрбээр 2012 оны гуравдугаар сард Хонконгийн тэргүүнээр сонгогдож, мөн оны долдугаар сард үүрэгт ажилдаа албан ёсоор орсон байна. Лян Жэньин бизнес, аж үйлдвэр, шинжлэх ухааны салбарын, мөн шашны болон улс төрийн байгууллагуудын 1200 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй сонгуулийн тусгай комиссын гишүүдийн 689-ийнх нь саналыг авч сонгуульд ялж байжээ. Хонконгийн засаг захиргааны тэргүүнийг таван жилийн хугацаатай сонгодог байна.



Хонконгийн засаг захиргааны тэргүүнийг ирэх жил сонгоно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0